Нүүр хуудасМэдээССАЖЗЯ: Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Соёл, спорт, Аялал жуулчлал, Залуучуудын яамны Хангайн...

ССАЖЗЯ: Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Соёл, спорт, Аялал жуулчлал, Залуучуудын яамны Хангайн бүсийн удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулагдаж, салбарын бодлого, стратегиа танилцуулжээ

2024 онд Соёлын яам өргөжиж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болж хүрээгээ тэлсэн. Энэ хүрээнд орон нутгийн брэндинг, бүс нутгийн онцлог, соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарт урт, дунд, богино хугацаанд хэрэгжүүлэх бодлого, стратегийг боловсруулан, салбарын албан хаагчдад танилцууллаа.

Хангайн бүсийн ДНБ-ний салбаруудын бүтцийг авч үзвэл 16.7% нь үйлдвэрлэл, 30.3% нь үйлчилгээ, 51.8% нь хөдөө аж ахуй, 1.2% нь уул уурхайн салбар бүрдүүлж байна. Бүсийн эдийн засагт уул уурхайн салбар бага хувь эзэлж байгаа нь түүх, соёлын нөөц, соёлын бүтээлч үйлдвэрлэлд тулгуурласан аялал жуулчлал хөгжүүлэх бүрэн боломжтойг илэрхийлж байна.

Хангайн бүсийн хэмжээнд нийт 68 соёлын байгууллага, 12.859 түүх соёлын үл хөдлөх дурсгал, 997 дурсгалт газар байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН