Нүүр хуудасМэдээСХД: Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураах ажлыг зохион байгуулна

СХД: Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураах ажлыг зохион байгуулна

Дүүргийн Засаг даргын А/241 дүгээр захирамжаар дүүрэгт бүртгэлтэй бүх төрлийн тээврийн хэрэгслийн авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зохион байгуулна.

Энэ дагуу өнөөдөр ажлын хэсэг хуралдаж дүүргийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр холбогдох алба хэлтэст нь захирамжийн биелэлтийг хангаж ажиллах, албан татвар хураах ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө.

Ажлын хэсгийн хурлаар албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох, хяналт шалгалтыг 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 12 дугаар сарын 31-нийг дуустал зохион байгуулахаар боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН