Боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллаж буй иргэддээ нийгмийн баталгааг сайжруулах төсөл хөтөлбөрүүдээ танилцууллаа.

Ерөнхий боловсролын сургуулийн хэрэгцээ өндөр байгаа гэр хорооллын 52 байршилд хүн амын нягтаршил, өсөлт, хүртээмжийг үндэслэн гэрт хамгийн ойр сургууль барих ажлыг үе шаттай хэрэгжүүлж, амьдарч буй орчиндоо чанартай боловсролын үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлнэ.

Ерөнхий боловсролын сургуулийн анги дүүргэлтийг стандартад нийцүүлэн, багш нарын ачааллыг бууруулах урамшууллын зохицуулалтыг бий болгоно.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт хотын соёл, эрүүл мэндийн боловсрол олгох хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлнэ.