Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд нэгдүгээр сарын 29-ний өдрийн байдлаар 7 дугаар хорооны Крамикын 1-р гудамж, 26 дугаар хорооны Төгөлдөрийн гүүр, автозам орчим, 36 дугаар хорооны Алтан овооны 1-р гудамж, 41 дүгээр хорооны автозамын уулзвар зэрэг нийт 4 байршилд булгийн болон хөрсний ус гадагшилж гүүр гарц бөглөрөн халиа тошин үүсчээ. Үүссэн нөхцөл байдалд холбогдох арга хэмжээг дүүргийн Онцгой байдлын байгууллага авчээ. Тухайлбал дүүргийн 26 дугаар хороонд автомашин болон явган хүний гүүр хаагдаж битүүрсэн хэсгийг гар багаж хэрэгслээр ухан сэтэлж сувагчлал гаргах арга хэмжээг Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид энэ сарын 26-ны өдрөөс хойш зохион байгуулан ажиллаж байна





