Сонгинохайрхан дүүргийн засаг даргын А/171 дүгээр захирамжаар “Хоггүй орчин бүрдүүлцгээе” нэг сарын аянд 43 хорооны 151 аж ахуйн нэгж байгууллага, 26 СӨХ, 150 гаруй иргэд, зам цэвэрлэгээ, хог тээврийн байгууллагууд оролцож байна.

Цэвэрлэгээгээр аж ахуйн нэгж байгууллагууд орчны 50 м газрын цэвэрлэгээ, нийтийн эзэмшлийн 1,131,250 м2 газрын хогийг цэвэрлэн нийт 23 рейсээр 115 тн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргэж ажиллалаа.






