Нүүр хуудасМэдээСХД: Гэрлэх ёслолын өргөөний нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

СХД: Гэрлэх ёслолын өргөөний нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

Залуу гэр бүлүүдийн хууль, эрх зүй, эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, гэр бүл төлөвлөлтийг сайжруулах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл олгох үйл ажиллагааг зохион байгуулж, хэвшүүлэх зорилготойгоор Сонгинохайрхан дүүргийн гэрлэх ёслолын өргөөний нээлттэй хаалганы өдөрлөгийг 6 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Өдөрлөгөөр дүүргийн 43 хороодын иргэддээ нээлттэй үйлчилж 430 иргэд хамрагдлаа. Тус өдөрлөгийг соёлын ордон, дүүргийн Засаг даргын Тамгын газрын нийгмийн хөгжлийн хэлтэс, цагдаагийн газар, 43 хороод хамтран зохион байгууллаа. Өдөрлөгөөр оролцогчдод гэрлэх ёслолын өргөөг танилцуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг зөвлөмж, мэдээ мэдээллийг хүргэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН