Нүүр хуудасМэдээСХД: Гэрэлтүүлгийн шон дээр зөвшөөрөлгүй татсан кабелиудыг буулгана

СХД: Гэрэлтүүлгийн шон дээр зөвшөөрөлгүй татсан кабелиудыг буулгана

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/241 дүгээр захирамжаар төв зам болон нийтийн эзэмшлийн зам дагуух гэрэлтүүлгийн шон дээр зөвшөөрөлгүй татсан кабелиудыг буулгаж, илэрсэн зөрчлийг арилгах  ажлыг 4 дүгээр сарын 21-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл зохион байгуулахаар болсон.

Энэ дагуу өнөөдөр ажлын хэсэг үүрэн холбооны операторуудын төлөөлөлтэй уулзаж хугацаатай үүрэг даалгавар өглөө. Хэрэв 4 дүгээр сарын 22-ны өдөр гэхэд эдгээр байгууллагууд дүүрэгтэй ямар нэгэн зөвшилцөлд хүрч чадахгүй бол маргаашаас эхлэн зөвшөөрөлгүй татсан кабелийн утсыг буулгана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН