Сонгинохайрхан дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах орон тооны бус зөвлөл нь дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн захирамжаар байгуулагдан, Засгийн газрын 402 дугаар тогтоол батлагдсантай холбоотойгоор 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Зөвлөл шинэчлэн байгуулсан байна. Төрийн байгууллагын 10 төлөөлөл, төрийн бус байгууллагын 7 төлөөлөл, нийт 17 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Дүүргийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр 2025 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах, саналыг сонсох хурал зохион байгуулж, 6 зорилтын хүрээнд 24 арга хэмжээтэйгээр баталлаа. Үүнд:

1. Дэд бүтэц, мэдээллийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах
2. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
3. Эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах
4. Боловсролын үйлчилгээг сайжруулах
5. Соёл урлаг, спортын үйлчилгээг сайжруулах
6. Салбар зөвлөлийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр нийт 24 ажил төлөвлөлөө.

Мөн жил бүр уламжлал болгон спортын өдөрлөгүүд, эрүүл мэндийн үзлэгүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн явган аялал, хүүхдийн баярын бэлэг зэрэг нийгмийн оролцоог нэмэгдүүлэх олон арга хэмжээг хэрэгжүүлэх юм.
Дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн төрөлд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн пара спортын төрлийг нэмж, мэргэжлийн дасгалжуулагчдаар багаа бүрдүүлж, тусгай хэрэгслээр хангахаар болсон юм.