Нүүр хуудасМэдээСХД: Дүүргийн 13 хорооны 45 байршилд 24 цагийн хяналтын камерыг байршуулж, камерын...

СХД: Дүүргийн 13 хорооны 45 байршилд 24 цагийн хяналтын камерыг байршуулж, камерын хяналтын дэд төвтэй холболоо

Дүүргийн 13 хорооны 45 байршилд үүсмэл хогийн цэг үүссэн учраас бид өнгөрсөн хавраас эхлэн дээрх байршлуудад 24 цагийн хяналтын камерыг байршуулж, камерын хяналтын дэд төвтэй холбосон.

Эхний ээлжинд Улаанчулуутын хогийн цэгийн ойролцоох хороодод хяналтын камерыг байршуулсан. Өнөөдөр дүүргийн 36 дугаар хорооны 15, 22, 39, 47 дугаар гудамжы үүсмэл хогийн цэг үүсдэг байршилд хяналтын камер байршууллаа.

Камерын хяналтын төвийг хорооны байранд холбосон бөгөөд хог хаясан машины номерыг баталгаажуулан цагдаагийн байгууллагаас зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авна.

Тус камерын санах ой нь 14 хоногийн багтаамжтай ба шөнийн тусгал сайтай.

Иргэд та бүхэн хогоо нийтийн эзэмшлийн зам талбайд ил задгай хаяхгүй хуваарийн дагуу ачуулна уу.

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс хамтдаа сэргийлье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН