Нүүр хуудасМэдээСХД-ийн Бумбатын рашаан, булгийн усыг хуримтлуулах 16.9 мянган м³ багтаамжтай хөв цөөрөм...

СХД-ийн Бумбатын рашаан, булгийн усыг хуримтлуулах 16.9 мянган м³ багтаамжтай хөв цөөрөм байгуулна

СХД-ийн ЗДТГ-ын захиалга, Голомт банкны санхүүжилтээр “Нэг сум-Нэг нуур” хөтөлбөрийн хүрээнд СХД-ийн 24 дүгээр хороо Баруун салааны голын ай сав, Бумбатын рашаан, булгийн усыг хуримтлуулах 16.9 мянган м³ багтаамжтай хөв цөөрөм байгуулахаар болжээ. Төслийн зохицуулагчаар “Усны газар”, гүйцэтгэгчээр “Престиж Инженеринг” ХХК тус тус ажиллана.

Хөв цөөрөм ашиглалтад орсноор үер, ган, халиа дошины эрсдэл буурч, гадаргын усан хангамж нэмэгдэхийн зэрэгцээ 3191 өрхийн 9810 иргэнийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, агаарын чийгшил нэмэгдэж, тоосжилт буурах зэрэг байгаль орчин, нийгмийн бодит үр нөлөө бий болно. Ажлын бэлтгэл 2026 оны 2 дугаар сараас эхэлж, барилга угсралтын ажил 2026 оны 6 дугаар сарын 30-нд бүрэн дуусахаар төлөвлөгджээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН