Энэхүү гэрээгээр Нийслэл, дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, шударга, ил тод, хариуцлагатай иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлж, ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгаж, иргэдэд хүргэх төрийн болон нийгмийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх, хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийг хангуулах зорилготой юм.
Тэр дундаа иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээнд анхаарч, иргэдээс ирсэн өргөдөл, гомдолд дурдсан асуудлыг эрх хэмжээнийхээ хүрээнд бүх талаас нь судлан үзэж, шуурхай, хуулийн хугацаанд, үндэслэлтэй хариу өгч, бүрэн барагдуулж шийдвэрлэх, мөн төрийн байгууллагын үйл ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлж, авлига үүсэх эрсдэлийг бууруулах, дүүргийн шударга байдлын үнэлгээг дээшлүүлэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах талаар онцгойлон анхааруулж хэллээ





