Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 105 жил, Монгол цэргийн өдрийг угтан хүндэтгэлийн арга хэмжээ Улсын Хүүхэд Залуучуудын театрт зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагаас гавьяаны амралтад гарсан бэлтгэл офицер, ахлагч нар болох 750 гаруй хүн оролцлоо.

Арга хэмжээгээр зарим бэлтгэл офицер, ахлагч нарт Батлан хамгаалах салбарын болон Нийслэлийн шагналуудаар шагналаа. Мөн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөлөө.








