Нүүр хуудасМэдээСХД: Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарын “Бүтээлч багш-2026” туршлага солилцох өдөрлөг...

СХД: Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарын “Бүтээлч багш-2026” туршлага солилцох өдөрлөг боллоо

Сургалтын хөтөлбөрийн суралцахуйн үр дүнтэй нийцсэн, сургалт үйл ажиллагаанд интерактив арга зүй, цахим технологи, хиймэл оюун ухаанд суурилсан хэрэглээг нэвтрүүлэх, багш нарын бүтээлч сэтгэлгээ, заах арга зүйг хөгжүүлэх, сургалтын чанар, үр өгөөжийг сайжруулах, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарын “Бүтээлч багш-2026” туршлага солилцох арга хэмжээ боллоо.

Уг арга хэмжээг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс, “Сэтгэмж” 2 дугаар бүс хамтран зохион байгуулж төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн өмнөх боловсролын 112 байгууллагын 900 багш оролцлоо.

Энэ жилийн “Бүтээлч багш-2026” арга хэмжээ хиймэл оюун ухаанд суурилсан бүтээл, контент, интерактив тоглоом, хичээл, AR/VR болон холограм технологид суурилсан бүтээл гэсэн гурван төрлөөр болж шилдгүүдээ шалгарууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН