Зөвлөгөөнд хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ, гэрэлтүүлгийн ашиглалт, ногоон байгууламжийн арчилгаа зэрэг салбаруудад ажиллаж байгаа төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын 700 гаруй ажилтан, албан хаагч оролцлоо.

2024 оноос эхлэн хот нийтийн аж ахуйн салбарыг нийслэлээс дүүрэгт шилжүүлэн өгснөөс хойш дүүргийн хог хаягдлын менежментийг шинэ шатанд гаргах, парк шинэчлэлтийг үе шаттайгаар хийх, хогийг ангилан ялгах тогтолцоог нэвтрүүлэх зэрэг томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

Үүний тод жишээ нь 2025 онд “Тохижилт Цэвэрлэгээ Үйлчилгээ” ОНӨААТҮГ болон хувийн хэвшлийн байгууллагуудад 40 гаруй тусгай зориулалтын машин техник, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн бөгөөд дүүргийн 18 дугаар хороонд ухаалаг хогийн савыг байршуулаад байна.

Ийнхүү техникийг нэмэгдүүлж, хогийг ангилан хаядаг ухаалаг хогийн савыг хороодод байрлуулснаар тус салбарт ажиллаж байгаа ажилчдын цагийг хэмнэж, ажлын бүтээмж нэмэгдэж байгааг тэд онцолж байна.