Үе дамжин уламжлагдан ирсэн ёс заншлыг хүүхэд залуус, иргэд олон нийтэд таниулах, тэдний оролцоог нэмэгдүүлэх, ахмад үеийн мэдлэг, туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хүндэтгэл үзүүлэх, үндэсний бахархал, эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор “Эртний ёс, өнөөгийн үнэ цэнэ” арга хэмжээг зохион байгуулжээ.

Уг арга хэмжээнд СХД-ийн төрийн болон төрийн бус 200 орчим байгууллага оролцож, байгууллага тус бүр өв соёлоо сурталчлан таниулсан байна.









