Ус сувгийн удирдах газрын ажилтан, албан хаагчдад зориулан СХД-ийн Татварын хэлтсийн Хувь хүний татварын тасгийн татварын улсын байцаагч ТҮБ Д.Должинсүрэн, Л.Ариунтунгалаг нар 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр сургалт зохион байгууллаа.

Сургалтаар хувь хүний орлогын албан татварын тухай хууль, татварын тайланг цахимаар илгээх аргачлал болон татвар төлөгчдийн анхаарах асуудлын талаар мэдээлэл өгч, оролцогчдын асуултад хариулжээ






