Нүүр хуудасМэдээСХД: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Тэгш эрх-тэгш боломж” нэгдсэн...

СХД: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Тэгш эрх-тэгш боломж” нэгдсэн арга хэмжээ болжээ

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 10400 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас хөгжлийн бэрхшээлтэй 1402 хүүхэд байна гэсэн тоон мэдээлэл бий.

Иймд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Тэгш эрх-тэгш боломж” нэгдсэн арга хэмжээг дүүргийн Засаг даргын Тамгын газар болон “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар”, “Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс”, “Боловсролын хэлтэс”, НЕБ-ын 9 дүгээр сургууль, Нийслэлийн 26, 118 дугаар цэцэрлэг, “Нэгдсэн эмнэлэг”, “Эрүүл мэндийн төв”, “Гэрэлт андаган” ТББ, “Хүүхэд гэр бүлийн тэгш хөгжил төв” ТББ, “Гэрлэх ёслолын өргөө”-тэй хамтран зохион байгууллаа.

Арга хэмжээгээр иргэдэд төрийн анхан шатны үйлчилгээг үзүүлж, эрүүл мэндийн зөвлөгөө өгч, сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамрууллаа. Мөн иргэдэд ажлын байрны танилцуулга, сэтгэлзүйн зөвлөгөө үйлчилгээг үзүүлж, урлагийн тоглолт толилуулсан юм.

Түүнчлэн НЕБ-ын 154 дүгээр сургуулийн 8а ангийн сурагч Э. Болор-Эрдэнийн санаачилсан “Хөөрхөн тоглоом” аяны тоглоомууд энэ өдөр эзэнтэй боллоо

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН