2025 оны 11 сард цаг агаарын дундаж температур төв, зүүн, говийн аймгуудын нутгаар хүйтэн, хур тунадас нутгийн хойд хэсгээр ахиу байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн үед ихэнх нутгаар дулаан байх боловч нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд хүйтэн, хур тунадастай байх төлөвтэй байна





