Нүүр хуудасМэдээСХЗГ: Булангийн орнуудад мах экспортлох гэрчилгээг аж ахуйн нэгжүүдэд олголоо

СХЗГ: Булангийн орнуудад мах экспортлох гэрчилгээг аж ахуйн нэгжүүдэд олголоо

Стандарт, Хэмжил зүйн газар нь Монгол Улсын Засгийн газрын экспортыг дэмжих бодлогын хүрээнд махны экспортыг нэмэгдүүлэх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, Монгол Улсаас Кувейт улс цаашлаад Булангийн орнуудад мах махан бүтээгдэхүүн экспортлох гарцыг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлсэн.

Энэхүү зорилтыг хангах хүрээнд Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн яам /ХХААХҮЯ/, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-аас хэрэгжүүлж буй Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн санхүүжилттэй “Экспортыг дэмжих төсөл (ЭДТ)”- д хамрагдан ажилласан юм. Уг төслийг хэрэгжүүлэхээр СХЗГ нь тохирлын үнэлгээний байгууллагын чадавхийг сайжруулахад чиглэсэн техникийн туслалцааг авч ажиллан, Булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх Итгэмжлэлийн төв (Gulf Cooperation Council Accreditation Center)-ийн шалгуур шаардлагыг бүрэн хангасан. Ингэснээр халал хүнсний бүтээгдэхүүнийг баталгаажуулах 0089 тоот итгэмжлэлийн гэрчилгээг 2023 оны 12 сарын 20-ны өдрөөс 4 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болсон юм.

Ийнхүү Стандарт хэмжил зүйн газар нь Халал баталгаажуулалтын гэрчилгээ олгох эрхтэй болж, махны экспортын шинэ зах зээлийг нээх, худалдаан дахь техникийн саад тотгорыг арилгах боломжтой болсноор Булангийн орнуудад Кувейт, Оман, Катар, Саудын араб, Арабын Нэгдсэн Эмират Улс, Бахрейн хүлээн зөвшөөрөгдөж, анхны компаниуд өнөөдөр /2024.08.12/ гэрчилгээгээ гардан авлаа.

Нийт 6 байгууллага хүсэлт гаргаснаас СХЗГ-аас үйлдвэрлэлд үнэлгээ хийхэд “Дорнод мах маркет” ХХК, “Траст групп” ХХК холбогдох стандартын шаардлагыг хангасан байна. Ийнхүү уг хоёр компанид 2 жилийн хугацаатайгаар Халал стандартын гэрчилгээ эзэмших боллоо.

Энэхүү ажлыг эрчимжүүлэхэд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Кувейт Улс дахь Монгол Улсын Элчин сайд П.Сэргэлэн нар бодлого, удирдлага зохион байгуулалтын дэмжлэг үзүүлж ажиллалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН