Нүүр хуудасМэдээСХЗГ: “Намрын ногоон өдрүүд-2024” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна

СХЗГ: “Намрын ногоон өдрүүд-2024” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд 21 аймгийн болон нийслэлийн хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалагч 250 гаруй аж ахуйн нэгж, иргэн, хоршоодууд бүтээгдэхүүнээ дундын зуучлалгүй борлуулж байна.

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд иргэдийг дотооддоо үйлдвэрлэсэн шинэ, тэжээлэг, аюулгүй хүнсээр хүртээмжтэй, тогтвортой хангах зорилтыг тавьсан. Хэрэгжилтийн үр дүнгээр 20 орчим томоохон үйлдвэр ашиглалтад орж, 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэгдэж, дотоодын хүнсний үйлдвэрлэл нэмэгдэж, импортыг бууруулсан үзүүлэлттэй байна. 2023 оны жилийн эцсийн дүнгээр 200 орчим сая долларын импортын хүнсний бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж, импортын хамаарлыг 20 хувиар бууруулсан үр дүнтэй байна.

Энэ удаагийн “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД-2024” үзэсгэлэн худалдаанд “ОРГАНИК” бүтээгдэхүүнээр баталгаажигдсан тохирлын гэрчилгээтэй бүтээгдэхүүнийг олон нийтэд худалдаалах, сурталчлах ажлыг зохион байгуулж байна. Уг үзэсгэлэнд Стандарт, хэмжил зүйн газраас органик бүтээгдэхүүнээр баталгаажигдаж гэрчилгээжсэн Сэлэнгэ аймгийн “Пермакултур хөгжил” ХХК -ийн “ЦЭЦЭГ” нэрийн органик зөгийн бал, “Сүргийн нуга” ХХК -ийн органик зөгийн бал, ”Гурван борхууд” ХХК -ийн органик халтар арвайн гурил гэсэн бүтээгдэхүүнүүд худалдан борлуулагдаж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны зүгээс Органик үйлдвэрлэлийг дэмжих, олон улсын органикийн стандарт шаардлагыг хангасан баталгаажсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор НҮБ-ийн Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага (UNIDO), Экспортыг дэмжих төслийн дэмжлэгтэйгээр Олон улсын органик хөдөлгөөний холбооны “Органик үйлдвэрлэл, боловсруулалт”-ын IFOAM стандартын дагуу, АНУ-ын IOAS итгэмжлэлийн байгууллагаар Стандарт, Хэмжил зүйн газар, Эс Эф Си Эс ХХК нь итгэмжлэгдснээр, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баталгаажуулалтыг Монгол Улсад хийх боломж бүрдсэн.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН