СХЗГ-ын дарга С.Батбаатар, Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Тулгаа, Мэдээллийн технологи, стандартын лавлагаа, сургалтын төвийн дарга Ч.Содном нар ОХУ-ын “EN Plus” компанийн ОУ-ын хамтын ажиллагааны захирал Евгений Юрьевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар сүүлийн үеийн дэвшилтэт технологиор үйлдвэрлэсэн хөнгөн цагаан цахилгаан дамжуулах утасны стандарт дээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мөн “EN Plus” компанийн удирдлагууд байгууллагынхаа бүтээгдэхүүнийг танилцуулж, шаардлагатай стандартыг нэвтрүүлж ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
