Богдхан уулын дархан цаазат газарт зургааугаар сарын 9-16-ны хооронд ойн хөнөөлт шавжийн голомтыг хязгаарлах тэмцлийн ажил явагдана.
Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлын хүрээнд Нийслэлийн ногоон бүс болох Бэлх, Сэлхийн ам, Улиастайн ам, Богдхан уулын ДЦГ-ын ногоон бүс болон Горхи Тэрэлжийн БЦГ-ын ойн санд 2023 оны 6 дугаар сарын 9-ний өдрөөс 6 дугаар сарын 16-ны өдрүүдэд авиамикробиологийн аргаар Эйр трактор AT-602 маркийн онгоцоор тэмцлийн ажлыг гүйцэтгэнэ.
Иймд ард иргэдийг эдгээр өдрүүдэд ногоон бүс болон ойн санд онцын шаардлагагүй бол зорчихгүй байхыг сэрэмжлүүлж байна.