Шинэ төрлийн коронавирусын халдвараас сэргийлэхийн тулд олон нийтийн хамарсан үйл ажиллагаа явуулахыг 3 сарын 2-ныг хүртэл түр зогсоогоод байгаа. Тэгвэл өчигдөр Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 321 сүм хийдийн удирдлагуудад олныг хамарсан хурал цуглааныг хорио дуустал хугацаанд зохион байгуулахгүй байх тухай Нийслэлийн засаг даргийн хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн хяналтын газраас мэдэгдэл хүргүүлсэн байна.
Шийдвэрийг дагаж ажиллаагүй тохиолдолд Төрийн хяналт шалгалтын хууль болоод Зөрчлийн хуулиар арга хэмжээ авах юм байна.
Шилийн Богд чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглолоо
Цагаан сарын баярыг нийтийн хэмжээнд тэмдэглэхгүй болсонтой холбогдуулан Шилийн Богд чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хоригложээ.
Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах зорилгоор “Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд /хэсэгчлэн/ шилжүүлсэнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлсүгэй” хэмээн дээрх асуудлаар Сүхбаатар аймгийн Засаг дарга өнөөдөр захирамж гаргалаа.
Тодруулбал энэ чиглэлийн хот хоорондын тээвэр, албан бус такси зэрэг бүх хөдөлгөөн зогсох юм байна.