Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусын 61 тохиолдол бүртгэгджээ. Бүртгэгдсэн нийт тохиолдлын 31 нь нийслэлд бүртгэгджээ.
Харин үлдсэн 30 нь орон нутагт бүртгэгдлээ.
Ингэснээр Монгол Улсад бүртгэгдээд буй коронавируст халдварын тохиолдлын тоо 982,478 болов. Одоогоор 879 хүн хяналтад байгаа ажээ.
Өнөөдрийн байдлаар КОВИД-19-ийн хүндрэл ба архаг хууч өвчин хавсарсан шалтгаанаар 2,131 хүн амиа алдсан байна.