Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 339 хүнээс коронавирусын халдвар илэрчээ. Ингэснээр нийт халварын тоо 948,421 боллоо. Бүртгэгдсэн 339 тохиолдлын 202 нь Улаанбаатарт, 137 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Өмнөговь аймагт бусад орон нутгуудаас илүү их тохиолдол бүртгэгдээд байна. Мөн өнгөрсөн хоногт 984 хүн эдгэрсэн бол одоогоор 11,765 хүн хяналтанд байна.