Нүүр хуудасМэдээС.Амарсайхан: Боловсролын салбарынхан нэмэгдэл цалинг хэрхэн олгох аргачлал тодорхойгүй, сарын сүүлийн цалингаа...

С.Амарсайхан: Боловсролын салбарынхан нэмэгдэл цалинг хэрхэн олгох аргачлал тодорхойгүй, сарын сүүлийн цалингаа ч авч чадахгүй байгааг хэлж байна

Өнөөдөр УИХ-ын Гишүүн ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очирын хамт Багануур дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтнуудтай уулзаж, багш нарын хөдөлмөрийн үнэлэмж, цалин урамшууллын асуудал, ажлын ачаалал, сургалтын орчин зэрэг асуудлуудын талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр багш ажилтнууд дараах тулгамдсан асуудлыг хэллээ.

Багануур дүүргийн “Боловсрол”сургуулийн Захирал Б.Буянхишиг: “Багш нар ажил хаялт зарлаж, үндсэн цалингаа 50 хувиар нэмэгдүүлэхээр болсон. Гэтэл манай сургуулийн санхүүжилт 2025 онд 5.6 тэрбум байсан бол 2026 онд 5.2 тэрбум болж буурч орж ирлээ. Бид багш нарынхаа нэмэгдэл цалинг яаж бодож, олгохоо мэдэхгүй байна” гэлээ.

Багануур дүүргийн “Оюуны Эрэн”сургуулийн захирал З.Амгалан: “Бид 2026 оны 01 дүгээр сарын эхний цалингаа нэмэгдэлгүй олгосон. Сарын сүүлийн цалингаа өгөх хугацаа болсон ч цалин бодох аргачлал албажиж ирээгүй, багш нарын ур чадвар, хоол, унааны нэмэгдлээ яаж өгөх нь тодорхоогүй байна. Манай сургуулийн санхүүжилт сар бүр 10 сая төгрөгөөр дутуу батлагдсан, энэ санхүүжилтээр бид үндсэн цалингаа ч өгч хүрэхгүй” байгаа тухай хэлж байна.

Багш нарын үндсэн цалинг 50 хувиар нэмсэн ч бодит байдал дээр төсөв нь өмнөх оны гүйцэтгэлээсээ дутуу орж ирж байгааг багш нар онцоллоо.

Цаашид эдгээр асуудлыг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирын хамт холбогдох яам, албан тушаалтнуудад уламжилж шийдвэрлүүлэхээр ажиллах болно

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН