Макс Молл их дэлгүүрийн баруун талын урсгалыг өнгөрсөн амралтын өдрүүдээр хааж, хучилт хийсэн. Харин зүүн талын урсгалын зорчих хөдөлгөөнийг энэ баасан гарагийн шөнө буюу наймдугаар сарын 6-ны 00:00 цагаас наймдугаар сарын 8-ны 06:00 цагийн хооронд хязгаарлан, хучилт хийх гэж байна. Замын хөдөлгөөн хязгаарлах хугацаанд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг хучилтын түвшинд тааруулж, асфальт бетон хучилтыг хүчитгэхийн дээр замын тэмдэг тэмдэглэгээ хийх юм.