Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын төв оффис дахь Эрчим хүчний систем, Үйлдвэрийн нүүрсхүчлийн хийг бууруулах нэгжийн дарга Рикардо Савильянотой уулзлаа.
Уулзалтаар цэвэр технологийн шилжилтийг эрчимжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоог хангах чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцлоо.
“Ухаалаг хот” буюу сэдэвчилсэн, цогц байдлаар цэвэр технологи дамжуулалтыг хурдасгах платформ шаардлагатай байгааг салбарын Сайд онцлон дурдлаа.
Түүнчлэн, ЮНИДО-ийн аж үйлдвэр, хувийн хэвшлийг дэмжин ажиллаж ирсэн туршлага дээр нь суурилж цэвэр технологийн цогц шийдлүүдийг байнгын үзүүлэнг байгуулах ажилд хамтран ажиллахыг хүслээ.