Нүүр хуудасМэдээТанхимын сургалтын төвүүдийг нээх саналыг холбогдох яамдуудад уламжиллаа

Танхимын сургалтын төвүүдийг нээх саналыг холбогдох яамдуудад уламжиллаа

Иргэн бүрийн аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор  хувийн хэвшлийнхэний үйл ажиллагааг нь шат дараатай нээх гаргасан. Энэ хүрээнд баар, шөнийн цэнгээний газрын ажиллах цагийг богиносгож, үйл ажиллагааг нь нээсэн. Гэвч үйлчилгээ үзүүлэгч байгууллага, аж ахуйн нэгжүүд хариуцлага алдаж, онцгой дэглэмийн үед баримтлах дүрэм журмыг барьж ажиллаагүй тул өмнө гаргасан шийдвэрээ цуцалж, баар, шөнийн цэнгээний газруудын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоохоор боллоо. Бид дэлхий дахины өмнө аюул тарьсан цар тахал тархсан цаг үед амьдарч байгаа ийм нөхцөлд аливаа шийдвэрийг гаргах, гаргасан шийдвэр нь тухайн нөхцөл байдлаас шалтгаалж өөрчлөгдөж болно гэдгийг ойлгох учиртай.

Дэлхий нийт амьдарч байна гэдгийг хотын Захирагч хэлсэн юм. Хөл хорионы энэ үед нэг ч гэсэн аж ахуйн нэгжид элдэв дарамт учруулахгүйгээр аль болох дэмжиж ажиллана гэдгээ ч мөн хэлэв.   

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Сангийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, БОАЖЯ, хотын удирдлагуудаас бүрдсэн эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Ажлын хэсэг эдийн засгийг дэмжих зорилгын хүрээнд баар, шөнийн цэнгээний газруудыг нээсэн боловч аж ахуйн нэгжүүд бэлэн биш байсан учир шийдвэрийг цуцаллаа. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж  буй аж ахуйн нэгж, иргэдийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх, газрын татвар болон нийслэл хотын албан татвараас хөнгөлөх ямар боломж байгаа талаар Сангийн яам болон холбогдох яамдуудтай санал солилцож байна. Мөн бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа хязгаарлуулж буй учраас тэднийг татвараас чөлөөлөх, хөнгөлөх ямар боломж байгааг судалж байна. Коронавирусын халдварын энэ үед аж ахуйн нэгжүүд хүндрэлтэй нөхцөл байдалд ажиллаж байгааг бид хаана хаанаа ойлгож байгаа” хэмээлээ.      

Мөн иргэдийн зүгээс танхимын сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээх саналыг хотын Захирагчид удаа дараа  ирүүлж байгаа юм. Харин танхимын сургалтын төвүүдийг нээх эсэх асуудлыг БСШУСЯ, ХНХЯ шийдвэрлэх ёстой бөгөөд танхимын сургалтыг нээх саналыг Хотын зүгээс холбогдох яамдын сайдуудад хүргүүлснийг илэрхийллээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН