Нүүр хуудасМэдээТайландын Шадар сайд Журин Лаксанависит Монголд айлчиллаа

Тайландын Шадар сайд Журин Лаксанависит Монголд айлчиллаа

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависит 2022 оны 9 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирэв.

Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависитийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Төмөр, Монгол Улсын Гадаад харилцааны яамны төлөөлөгчид болон албаны бусад хүмүүс угтав.

Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависитийн хийж буй энэ айлчлал нь Тайландын Шадар сайдын Монгол Улсад хийж буй анхны айлчлал юм. Айлчлалын үеэр Тайландын Хаант Улсын Шадар сайд бөгөөд Худалдааны сайд Журин Лаксанависит Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй “Монгол Улсын Гадаад харилцааны яам, Тайландын Хаант Улсын Худалдааны яам хооронд Худалдааны хамтарсан хороо байгуулах тухай Харилцан ойлголцлын санамж” бичигт гарын үсэг зурж, тус хорооны анхдугаар хуралдааныг зохион байгуулах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН