Нүүр хуудасМэдээТатар Мөөгий: Миний урьсан Солонгос зочдоос хариугаа авч байгаа гэсэн

Татар Мөөгий: Миний урьсан Солонгос зочдоос хариугаа авч байгаа гэсэн

Татар хамтлагийн гишүүн Д.Мөхчулуун-Татар цахим хаягаараа дамжуулан нэгэн мэдэгдэл хийлээ. Тэрээр БНСУ-ын 3 жуулчныг ажил хэргийн шугамаар эх орондоо урьсан бөгөөд 2-ыг нь хилээр нэвтрүүлэхгүй саатуулсанд бухимдалтай байгаа юм. Визийн шаардлагаас түр чөлөөлөх шийдвэрийн дагуу тухайн иргэд нь визгүй ирсэн. Зорчих зорилгыг нь тодруулж ярилцлага хийхэд ажил хэргийн шугамаар ирж байгаа гэж мэдүүлсэн тул зорчих зорилгодоо нийцсэн (ажил хэргийн K1 ангилал) визээ авч орж ирнэ үү гэдэг шаардлагыг ГИХГ-аас тавьжээ. Гэтэл тухайн иргэд ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй байна. Ажил хэрэг, бизнесийн зорилгоор ирж байгаа гадаадын иргэдэд уригч нь K1 ангиллын виз мэдүүлнэ.

Мөн өнгөрөгч 12 сараас эхлэн Монгол Улсад ажил хэргийн зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдийн эрх зүйн баталгааг хангах, хөрөнгө оруулалтыг татах, зорилгодоо нийцсэн визийг үнэн зөв мэдүүлэх, визийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор ажил хэргийн шугамаар түр ирэх гадаадын иргэнд К1 болон А3 ангиллын арав хоногийн визийг уригчгүйгээр, гадаадын иргэн өөрөө цахимаар мэдүүлэх боломж бүрдсэн боловч энэ шаардлагыг биелүүлээгүй байна. Бид аль ч улсад тухайн улсын хууль эрх зүйг дагаж мөрдөх ёстой ба хилийн шалганы шаардлагатай гэж үзсэн бичиг баримтыг хууль ёсны дагуу бүрдүүлж мэдүүлээгүй бол Монгол Улс хуулийн дагуу шийдвэрээ гаргах бүрэн эрхтэй аж. Урьсан зочдыг нь хилээр оруулаагүй шалтгааныг асуухад “Солонгосчуудаас хариугаа авч байгаа” гэж хэлсэн гэж дуучин дурьджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН