Нүүр хуудасМэдээ“ТЭХИЙН ЗОГСООЛ” УСК энэ онд үзэгчдийн хүртээл болно  

“ТЭХИЙН ЗОГСООЛ” УСК энэ онд үзэгчдийн хүртээл болно  

Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн “Тэхийн зогсоол” дуулиас сэдэвлэсэн “Тэхийн зогсоол” уран сайхны кино энэ онд нээлтээ хийх гэж байна.

“Этүгэн продакшн”-ы уран бүтээлчид Б.Явуухулангийн уран бүтээл, туурвил зүйн өвөрмөц хэв маяг, онцлогийг хүүхэд залуучуудад сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, Тэхийн зогсоол дуулийн философи, үнэт зүйлийг кино урлагаар дамжуулан үзэгчдэд хүргэх зорилгоор “Явуухулан сан”-ийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр тус бүтээлийг туурвиж байна.

          “Тэхийн зогсоол” найраглал нь зөвхөн өндрөөс халих гэж буй Тэхийн тухай бус амьдралын жам ёс, амьд ертөнцийн философийг өөртөө шингээсэн утга төгөлдөр бүтээл бөгөөд Монгол хүний байгаль дэлхийтэйгээ харилцан шүтэлцээтэй аж төрж ирсэн ахуй соёл, өвөрмөц зан заншил, Монгол хүний дахин давтагдашгүй ховор нандин чанар энэхүү найраглалаар илэрхийлэгддэг юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН