Төв шуудангийн уулзварт 2022 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс хөдөлгөөн зохицуулах гэрэл дохионы горимд өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна. Явган зорчигчид хэтэрхий удаан хүлээж байгаа тул гэрлэн дохионы горимд өөрчлөлт оруулж, хүлээх хугацааг 38.5 хувиар багасгажээ.