Дундговь аймагт төрийн үйлчилгээний “Хурдан” нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүллээ. Ингэснээр иргэн, хуулийн этгээдэд, төрийн үйлчилгээний 39 байгууллагын 440 цахим үйлчилгээг хүргэх боломж бүрдэж байна. Цаашид энэ ондоо багтаж 55 байгууллагын 790 цахим үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлэхээр төлөвлөжээ.



