УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд гэсэн категориор улс төрд нөлөө бүхий этгээд гэдэг хязгаарыг тодорхойллоо.
Улс төрд нөлөө бүхий этгээд, тэдгээрийн эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхдүүд төрийн албанд удирдах албан тушаал эрхлэх, Төрийн болон орон нутгийн өмчит компаниуд тэдгээрийн оролцоотой компаниудад удирдах болон эрх бүхий албан тушаалд томилогдохыг хориглосон. Өөрөөр хэлбэл нээлттэй болон хязгаарлагдмал тендер, төр болон хувийн хэвшлийн тендер сонгон шалгаруулалт, цаашлаад оффтэйк гэрээ болон бусад концессын гэрээний сонгон шалгаруулалтад хамаарал бүхий ААН, хуулийн этгээдээрээ оролцохгүй байх зохицуулалтыг хийсэн.
Гэхдээ бид үүгээрээ хүний аж ахуй эрхлэх эрхийг хязгаарлаж байгаа юм биш. Улс төрд нөлөө бүхий албан тушаал хаших гэж байгаа бол аж ахуйгаа эрхлэх үү, улс төрийн карьераа сонгох уу гэдэг сонголтоо хийх ёстой.