М.Сувд “Отгонтэнгэр” их сургуулийн ХЗС-ийн багш, Бэлчээрийн эрх зүйн судлаач, хуульч
Асуулт: 60 настай хоёр хөгшин өвс тэжээлээ базаагаад өвөлжих гэж байлаа. Гэтэл 2000 малтай, 6 хүүхэдтэй айл өвөлжих гээд ирлээ. Мэдээж хөгшний бэлдсэн өвсийг 2000 малдаа өгөх болно. Энэ тохиолдолд бэлчээрийн асуудлыг яаж зохицуулах вэ?
Хариулт: Одоо үйлчилж байгаа газрын хуулиар 60 настай хөгшинд яв гэж шаардах эрх байхгүй. Малаа бэлчээрт нь оруулах гэсэн малчин ч нутаг дэвсгэрээс нь хөөгдөх хуульгүй. Газрын тухай хууль малчдын эрхийг зөрчихгүйгээр зохицуулах боломжгүй байна. Тиймээс энэ хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, бэлчээрийн асуудлыг олон талаас нь зохицуулах юм.