Увс аймагт УИХ-ын гишүүн Б.Заяабалын санаачилгаар боловсролын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий “Дижитал Увс – Дэлхийн боловсрол” төсөл хэрэгжиж эхэлжээ.

Төслийн хүрээнд Увс аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 240 гаруй багшийн дунд “Цогц сургалтын цахим программыг үр дүнтэй ашиглах” нь сэдэвт сургалтыг зохион байгуулж, хиймэл оюун ухаан, дижитал эх үүсвэрийг сургалтын үйл ажиллагаанд үр ашигтай ашиглах аргачлалыг танилцуулсан юм.

Тойргоос сонгогдсон гишүүн сургалтад хамрагдсан багш нарын төлөөлөлтэй уулзаж, Увс аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад олон үйлдэлт принтерийг гардуулан өглөө






