Нүүр хуудасМэдээУвс аймгийн Өмнөговь сумын иргэд Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг эсэргүүцжээ

Увс аймгийн Өмнөговь сумын иргэд Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг эсэргүүцжээ

Монгол Улсын баруун бүс нутаг буюу Баян-Өлгий, Увс, Ховд аймгийг эрчим хүчээр хангах 90 мВт-ын хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих ажил эхлээд буй.

Уг цахилгаан станцыг барих ажлыг урагшлуулахыг талууд зөвшөөрсөн хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И айлчлалынхаа үеэр мэдэгдэж байв.

Гэвч Увс аймгийн Өмнөговь сум Улиаст багийн иргэд эсэргүүцэж буй бичлэг тус сумын фэйсбүүк хуудаст нийтлэгджээ. Цагдаагийн алба хаагчид тэднийг тараахаар очсон ч ширүүн тэмцэл болсон байна.

“Засгийн газраас Монгол Улсын стратегийн бүтээн байгуулалтын ажлуудыг санаатайгаар тасалдуулж хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, алдагдсан боломжийн өртгийг нэхэмжлэх чиг үүрэгтэй ажлын хэсгийг байгуулахаар болсон.

Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг нэг сумын ИТХ-ын дарга БНХАУ-ын Ши Жиньпин даргад бичиг явуулж, хоёр жил гаруйн хугацаатай тасалдуулсан байх жишээтэй” хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээлж байв.

Засгийн газраас ийнхүү хариуцлага тооцно гэж буй ч иргэд УЦС барих нь байгальд сөрөг нөлөөлөлтэй гэх зэргээр эсэргүүцэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН