Нүүр хуудасМэдээУИХ: "Архангайд үйлдвэрлэв” ОНӨААТҮГ нь өрхийн үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгчдийг түрээсийн уян...

УИХ: “Архангайд үйлдвэрлэв” ОНӨААТҮГ нь өрхийн үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгчдийг түрээсийн уян хатан нөхцөлөөр дэмжиж ажиллаж байна

Хүнс, өргөн хэрэглээ, ахуйн бараа бүтээгдэхүүнээс гадна уламжлалт хийц шингэсэн гар урлал, үндэсний өв соёлыг илтгэсэн бүтээлүүд гээд нийт 120 гаруй түрээслэгч, бизнес эрхлэгчид энд үйл ажиллагаагаа явуулж байна. Тэд өвлийн улиралд нэг м.кв тутамд 20000 төгрөг, зуны улиралд 17000 төгрөгөөр түрээсэлж байгаа нь зах зээлийн ханшаас хэд дахин хямд төдийгүй, нутгийн брэндүүдийг нэг дор төвлөрүүлсэн давуу талтайг хэлж байв.

УИХ-ын дарга Н.Учрал Архангай аймагт ажиллах үеэрээ бичил бизнес, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бодитоор тулгамдаж буй асуудлуудыг сонсож, хууль тогтоомжийн хэрэгжилт болон тэдэнд чиглэсэн эрх зүйн боломжуудын талаар нээлттэй ярилцав.

Худалдаа эрхлэгчдийн зүгээс, зээлийн хүү хэт өндөр байгаагаас үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжгүй болдгийг хэлж, бичил бизнесийг дэмжих төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг зорилтот бүлэгт нь хандуулж өгөхийг уламжиллаа. Түүнчлэн бизнес эрхлэгчдийн ихэнх нь найман нэрийн хүнсний бүтээгдэхүүн худалдаалах эрмэлзэлтэй байдаг ч лангууны талбайн хэмжээнээс болоод зөвшөөрлөө авч чаддаггүй байна.

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар зөвшөөрлийн тоог багасгаж, ангиллыг бууруулахаас гадна тавигддаг шаардлага, үйл явцын хүндрэлийг арилгана гэдгийг УИХ-ын дарга тодотголоо. Түүнчлэн зарим төрлийн бизнесийн үйл ажиллагааг мэдэгдэл хүргүүлсэн тохиолдолд эрхлэх боломжтойгоор тусгасан бөгөөд энгийн 120 зөвшөөрөл олгох, 30 мэдэгдэл бүртгэх эрхийг мэргэжлийн нэгдсэн холбоогоор дамжуулан гүйцэтгүүлэхээр зохицуулсан талаар онцлов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН