Нүүр хуудасМэдээУИХ: Газар чөлөөлөхтэй холбогдон гарах зардлыг нөхөх, үүнээс бий болсон орлогыг дахин...

УИХ: Газар чөлөөлөхтэй холбогдон гарах зардлыг нөхөх, үүнээс бий болсон орлогыг дахин төлөвлөлтөд зарцуулна

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэн баталсан. 

Тус хуульд нийслэл хотын газрыг дахин төлөвлөх, гэр хорооллыг орон сууцжуулах, агаар, хөрсний бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэмнэлтийг дэмжих орон сууцны санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх зориулалттай Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сан байгуулах, сангийн хөрөнгийн зарцуулалтын талаарх зохицуулалтыг шинээр тусгажээ.

Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд баригдсан орон сууцыг газар чөлөөлөлтийн болон Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн эх үүсвэр бүрдүүлэх зорилгоор борлуулах зохицуулалтыг хуульчилснаар газар чөлөөлөхтэй холбогдон гарах зардлыг нөхөх, үүнээс бий болсон орлогыг дахин төлөвлөлтөд зарцуулах боломж бүрдэх юм.

Мэдээллийн систем, хиймэл оюун ашиглаж, замын хөдөлгөөний урсгалыг оновчтой зохион байгуулах, түгжрэлийг бууруулах, аюулгүй байдлыг хангах, зөрчил илрүүлэх, ослын хяналтыг сайжруулах зохицуулалтыг мөн тусгасан байна. Автозамын хөдөлгөөний ачаалал ихтэй хэсгийг хиймэл оюунд суурилсан орчин үеийн дэвшилтэт техник, технологи ашиглан тодорхойлох, түгжрэлийг ухаалгаар удирдан зохион байгуулснаар замын хөдөлгөөний түгжрэлд алдаж байгаа цаг хугацаанаас үүдэлтэй хүний эрхийн зөрчил, нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгана гэж үзсэн байна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН