Нүүр хуудасМэдээУИХ: Зохиогч-Уншигчдын уулзалт болжээ

УИХ: Зохиогч-Уншигчдын уулзалт болжээ

Парламентын номын санд өнөөдөр /2025.12.01/ “Монгол Улсын Их Сургуулийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулиас эрхлэн хэвлүүлсэн ном, бүтээлийн тойм” танилцуулах зохиогч-уншигчдын уулзалт боллоо

МУИС-ийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн захирал С.Мөнхбат тус сургуулийн эрдэмтэн, багш судлаачдын эрхлэн хэвлүүлсэн ном, бүтээлийн тоймыг уншигчдад танилцуулж, нийт 70 гаруй ном бүтээлийг Парламентын номын санд хандивлав

Тухайлбал, “Улс төрийн намын бүтэц, зохион байгуулалтын хөгжил”, “Улс төрийн санхүүжилт: Олон улсын туршлага ба монгол дахь тулгамдсан асуудал”, “Улс төрийн шинжлэх ухааны нэвтэрхий толь”, “Монголын улс төрийн хөгжил ба ардчилал (1990 оноос хойш), “Олон улсын харилцааны үндэс ба даяаршил”, “Олон улсын харилцаа ба солонгосын гадаад бодлого”, “Израиль”, “Монголын дипломат товчоон”, “ШХАБ ба Нэг бүс – нэг зам : Хятад ба Орос”, “Оросын геополитикийн фронт: Холбоотны эрэл”, “Олон улсын харилцаа – WORLD AFFAIRS”, “Төрийн удирдлага”, “Захиргааны шинжлэх ухааны нэр томьёоны тайлбар толь”, “International journal of public administration and consulting”, Конрад Аденауэр сан, МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн хамтарсан судалгааны үр дүн, бодлогын зөвлөмжүүд, “Политологи” эрдэм шинжилгээний бичиг, “Бодлогын мэдээ – Policy news” цуврал гэх мэт бүтээлүүд багтжээ.

Мөн энэ үеэр Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Бумдарь МУИС-ийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн багш, судлаач, номын зохиогчдод талархал илэрхийлж, тус хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлдэг ном, бүтээлийн дээжээс бэлэглэлээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН