Нүүр хуудасМэдээУИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг “Их соёл, Эх үндэс” төслийн хүрээнд Говьсүмбэр аймгийн багш...

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг “Их соёл, Эх үндэс” төслийн хүрээнд Говьсүмбэр аймгийн багш нарт 200 компьютер олголоо

Говьсүмбэр аймагт долоо дахь жилдээ хэрэгжүүлж байгаа “Их соёл, эх үндэс” төслийн хүрээнд Ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх, Мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын багш нарыг 100 хувь компьютержуулах ажлын хүрээнд багш нарт 200 ширхэг компьютер олголоо. Төслийн хүрээнд хийсэн ажлаас дурдвал,

2022 онд: 200 сая төгрөг

• Говьсүмбэр аймагт боловсрол, соёл, урлаг болон байгаль орчин аялал жуулчлалын салбарт 200,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийв. Үүнд түүх, соёлын дурсгалт газруудыг хамгаалахад 100.0 сая төгрөгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг хийсэн. Тодруулбал, Чойрын богд дархан цаазат газрын орчин үеийн виртуал төхөөрөмжөөр олон нийтэд таниулах ажлуудыг хийж байна. Мөн Чойрын богд уулын ойр орчмын газруудыг хашаалж, камержуулсан ажлыг хийсэн юм. Дархан цаазат газрыг хамгаалахад технологи, төхөөрөмжийн хангамж чухал байдаг. Энэ хүрээнд байгаль хамгаалагчид шинэ мотоцикль, бусад тоног төхөөрөмжийг бүрэн олгож ажиллалаа.

2023 онд: 700 сая төгрөг

• Говьсүмбэр аймагт зөөврийн сургалтын төв байгуулах зорилгоор 420 сая төгрөгийн тайз, асар зэрэг иж бүрэн тоног төхөөрөмжийг төсөвлөсөн.

Говьсүмбэр аймгийн нийт 280 багшийг компьютержүүлэх зорилгоор 280 сая төгрөгний 200 ширхэг зөөврийн компьютерийг төсөвлөж, ийнхүү бүрэн олголоо. “Их соёл, эх үндэс” төсөл хөтөлбөрийг Дундговь, Говьсүмбэр аймгийн боловсрол, соёлын чиглэлд хэрэгжүүлж, нийт 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зарцууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН