Нүүр хуудасМэдээУИХ-ын гишүүн З.Мэндсайхан: Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлж, ажлын байр нэмэгдүүлэх шаардлагатай байна

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан: Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлж, ажлын байр нэмэгдүүлэх шаардлагатай байна

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан Ховд аймагт ажиллаж байна. Тойргийн иргэд, сонгогчдод УИХ-аас баталсан хууль тогтоомж, ирэх хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн төслийн танилцуулгыг хийсэн юм.

Ховд аймгийн Мянгад сумын иргэд малчдын залгамж халааг бэлтгэхэд анхаарах, Малчны тухай хуулийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх заалтыг хэрэгжүүлэх, “Цагаан алт” хөдөлгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, Халзан бүрэгтэйн ордын асуудлыг онцгойлон анхаарах, орон нутагт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх шаардлагатай зэрэг саналуудыг хэллээ.

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хэлсэн санал, хүсэлтийг хууль, тогтоолын төсөлд тусган анхаарч ажиллахаа илэрхийлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН