ИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар Оюутолгойн бүлэг ордтой холбоотой “Онтрэ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талаарх асуудлаар бүлгийн гишүүдэд мэдээлэл танилцууллаа.

ОюуТолгой болон Онтрэ ХХК-ийн хооронд хийгдсэн ашиг хуваах гэрээнд Монгол Улсын ашиг сонирхолыг тусгах болон шийдэгдээгүй олон асуудлын талаар хэлцэл хийхийг Засгийн газраас шаардаж, ард иргэддээ энэ талын холбогдох мэдээллийг тасралтгүй өгөх болно
