Нүүр хуудасМэдээУИХ-ын гишүүн Ц.Мөнхбат: Говийн бүсээс сонгогдсон гишүүд иргэдтэй уулзлаа

УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат: Говийн бүсээс сонгогдсон гишүүд иргэдтэй уулзлаа

Өмнөговь аймгийн төвийн Даланзадгад сумын иргэдтэй уулзаж, УИХ-ын хавар, намрын чуулганаар хэлэлцэн баталсан болон хэлэлцүүлгийн шатанд явж байгаа хууль тогтоомжуудын талаар мэдээлэл өгч тойрогтоо хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар танилцууллаа.

Иргэдээс гарсан саналуудыг тоймловол;

1. Өмнөговь аймагт уул уурхай эрчимтэй хөгжиж эдийн засаг өсч байгаа хэдий ч түр оршин суугч, явуулын хүн ам ихэсч Хүүхэд хамгааллын асуудалд анхаарах, гэр бүлийн хуулийг яаралтай батлах шаардлага үүсч байна.

2. Боловсролын Ерөнхий хуулинд оруулсан өөрчлөлтөд Насан туршийн суралцахуйн төвийн багш, ажилчдын нийгмийн асуудал орхигдсоныг залруулан хуулийн өөрчлөлт оруулах.

3. Татварын хууль дээр НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх босго 50 сая төгрөгийн босгыг өсгөх шаардлага үүсээд байгаа тухай.

4. Тендерийн хуулинд өөрчлөлт оруулж “цүнхний компаниуд” -ыг цэгцлэх. Орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг тендерт оролцохыг дэмжих бодлогоор хангах.

5. МУ-ын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд дорвитой өөрчлөлт хийж Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын чадавхийг бэхжүүлэх шаардлагатай байгаа тухай.

6. Уламжлалт мал ахуйг хөгжүүлэх, өв соёлоо хадгалах, нутаг усаа хайрлан хамгаалахын төлөө хамтран ажиллах хэрэгтэй зэрэг саналуудыг иргэдээс УИХ-ын гишүүдэд хандан гаргаж хариулт, тодруулгуудыг авлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН