УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат Өмнөговь аймгийн Манлай сумын иргэдтэй уулзлаа.
Энэ үеэр говийн бүсээс сонгодсон УИХ-ын гишүүд 2024, 2025 оны намар, хаврын чуулганаар хэлэлцэн баталсан хууль тогтоомжуудын талаар танилцуулга хийж тойрогтоо ажилласан ажлынхаа тайланг тавьлаа.
Манлай сум нь Улаанбаатар хотоос урагш 470 км аймгийн төвөөс зүүн хойш 220 км зайд оршдог. Монгол улсын хурц арслан Г.Дэмүүлийн төрсөн нутаг.
Манлай сумын хувьд төмөр зам дагуу нутагладаг малчид малаа галт тэргэнд дайруулж хохирдог тохиолдол ихэсч байгаа ба эдгээр малчид учирсан хохирлоо барагдуулах тал дээр арга хэмжээ авч өгөхийг хүссэн хүсэлтээ УИХ-ын гишүүдэд гардуулан өгчээ





