Нүүр хуудасМэдээ“Улаанбаатар түншлэл-2022” үзэсгэлэн 9-р сарын 22-25-ны өдрүүдэд үргэлжилнэ

“Улаанбаатар түншлэл-2022” үзэсгэлэн 9-р сарын 22-25-ны өдрүүдэд үргэлжилнэ

Хэвлэлийн хуралд МҮХАҮТ-ын Үзэсгэлэн яармагийн газрын дарга Ч.Баттулга оролцож дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Энэхүү үзэсгэлэн яармагийг жил бүрийн намар уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн үзэсгэлэн яармагт Бүгд Найрамдах Беларусь Улс, Малайз, Оросын Холбооны Улс, Тайвань улсаас 70 гаруй компани, аж ахуй нэгж оролцоно. Эдгээр аж ахуйн нэгжүүд, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, эм, эмийн бүтээгдэхүүн, боловсрол болон тээвэр ложистик, мод бэлтгэл, банк санхүүгийн салбарын бүтээгдэхүүнийг дэлгэж, Монголын хэрэглэгчдэд таниулах юм.

Үзэсгэлэн яармагт дотоодын 30 гаруй компани оролцоно. Түүнчлэн МҮХАҮТ-д есдүгээр сарын 22-нд Монгол-Оросын бизнес форум, есдүгээр сарын 23-нд Монгол-Беларусийн бизнес форум болно. Тус үзэсгэлэн худалдаа нь 47 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн үзэсгэлэн худалдааны үеэр тусгайлан зассан уулзалтын цэгт Монгол Улсыг зорин ирж буй гадаадын байгууллагуудтай бизнес уулзалт хийх, хамтын ажиллагаагаа эхлүүлэх боломжийг зохион байгуулагчдын зүгээс олгож байгаа. ОХУ-аас мод, модон материалын чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд ирж буй бол Беларусиас хөдөө аж ахуй, хүнсний салбар, эм, эмнэлэг, боловсрол, хүнд машин механизмын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд ирсэн” гэлээ.

зураг

Гадаад, дотоодын 100 гаруй ААН  доорх нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээр оролцож байна. 

47 дахь жилдээ зохион байгуулж буй үзэсгэлэнгийн нээлт маргааш 15:00 цагт Мишээл экспо төвд болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН