Нүүр хуудасМэдээУлаанбаатар хөгжлийн корпораци ХК: БНХАУ-д нийтийн тээврийн инженер, техникийн ажилтнуудын онолын болон...

Улаанбаатар хөгжлийн корпораци ХК: БНХАУ-д нийтийн тээврийн инженер, техникийн ажилтнуудын онолын болон практик сургалт хамрагдлаа

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч ААН, байгууллагуудын инженер, техникийн ажилтнууд БНХАУ-ын Жэнзоу хотын Юүтонг автобусны үйлдвэрт сургалтад хамрагдлаа. 

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК БНХАУ-ын “Юүтонг бус” ХХК-ийн хамтын ажиллагааны хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийсэн. Үүний хүрээнд Юүтонг ZK6116HG маркийн автобус ашиглагч ОНӨААТҮ-ийн газрууд болон “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ” байгуулсан 12 аж ахуйн нэгж, байгууллагуудын инженер, техникийн ажилтнууд Юүтонг ZK6116HG маркийн автобус үйлдвэрийн сургалтын төвд онолын болон практик засварын сургалтад хамрагдаж, гэрчилгээгээ гардан авлаа. Тус сургалтаар Юүтонг автобусны үйлдвэртэй танилцаж, тээврийн хэрэгслийн цахилгаан систем, дизель хөдөлгүүрийн ажиллах зарчим, эйр кондишн, хурдны хайрцаг, тоормосны системүүдийг засварлах зэрэг онолын хичээлд хамрагдахаас гадна бодит техник тоног төхөөрөмж дээр практик дадлага хийсэн юм.  

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагууд нь “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-тай байгуулсан “Нийтийн тээврийн хэрэгслийг төлбөртэй ашиглуулах гэрээ”-ний хугацаанд дээрх зарчмаар инженер, техникийн ажилчдыг сургалтад хамруулж байгаа бөгөөд сургалтаар олж авсан мэдлэг, туршлагаа ашиглан тээврийн хэрэгслийг оношлох, засвар, үйлчилгээгээ өөрсдөө хийж сурах, техникийн эвдрэл, гэмтлээс урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой, үр дүнтэй сургалт болсон юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН