Нүүр хуудасМэдээУлаанбурхан өвчнөөр 56 хүн хэвтэн эмчлүүлж байна

Улаанбурхан өвчнөөр 56 хүн хэвтэн эмчлүүлж байна

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.631 хүрээд байна. Үүнээс нийслэлд 11788, орон нутагт 2838 бүртгэгджээ.

Халдварт өвчин судлалын үндсэний төвөөс гаргасан 2026 оны дөрөвдүгээр сарын 12-ны мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 5 нэмэгджээ. Одоогийн байдлаар эмнэлэгт 56 хүн хэвтэн эмчлүүлж, 3 хүн гэрийн хяналтад байгаа аж.

Насны бүлгээр өвчлөлийн хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд өвчлөл нь 5271 хүрчээ. Мөн 0-4 насны 3614, 5-9 насны 1867, 15-19 насны 1797 хүүхэд Улаанбурханаар өвчилсөн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН