Хурдан морь унаж уралдах уралдаанч хүүхдийн бүртгэл 3-дах өдрөө үргэлжилж байна.
Бүртгэлийг 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 22:00 цаг хүртэл хийх тул эрхэм уяач та бүхэн хурдан морь унаж уралдах уралдаанч хүүхдийн бүртгэлийг яаралтай хийлгэнэ үү.
Бүртгэхэд тавигдах шаардлага:
– Уралдаанч хүүхэд, уяач өөрийн биеэр ирэх
– Хүүхдийн төрсний гэрчилгээ
– Эрүүл мэндийн тодорхойлолт
– Гэнэтийн ослын албан журмын даатгалын дэвтэр
– Уралдаанч хүүхдийн карт / өмнө нь уралдаанд оролцож бүртгүүлж байсан бол тухайн картаар бүртгэнэ/
– Эцэг, эх болон уралдаанд оролцуулж буй уяачийн утас, регистрийн дугаар
– Хүүхдээ хурдан морь унахыг зөвшөөрсөн эцэг, эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл
– Хурдан морины уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нь хурдан морины эзэн, уяачтай хийсэн аюулгүй байдлын гэрээ
НИЙСЛЭЛИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР
